Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байвал зохилтой!
02/02 - 20:39

Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Бельгийн нийслэл Брюссельд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Иержи Бүзектэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

01/28 - 09:28

Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?

Японд гүүр нурахаар сайд нь огцордог тухай бид шагшин ярилцдаг хэрнээ улс орныг нурааж байгаа өөрийн сайд нартаа хариуцлага тооцож чаддаггүй нь тун харамсалтай.

01/10 - 23:57

Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ

Токио хо­тын  Тачикава дүү­рэгт Эртний Гэсэр туужийн сэдвээр бүтээсэн “Гэ­сэр” номын үзэс­гэлэн худал­даа эхэлжээ. Уг ном­ыг Японы зо­хиолч Но­нака Кэйко би­чиж, зургийг нь манай нэрт зураач С.Төр­бурам зуржээ.

01/08 - 19:25

Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ

Хархорум хотыг өнөөгийн аргын тооллын 1220-1221 онд эзэн Чингэсийн хүсэл зоригоор суурийг нь тавьсан гэх бөлгөө. Их хааны орыг нь залгасан гутгаар хүү Өгөөдэйн үед буюу 1235 оноос энэ хотыг орчин үеийн ойлголтод ч нийцэхээр жинхэнэ "метрополитэн" болгон цогцлоон барилгажуулж эхэлсэн түүхтэй юм. Энэ л үеэс эхлэн Хархорум хотыг тойруулан хэрмээр хүрээлж, дотор нь Хааны Ордон болоод гудамж талбай бусад барилга зэргийг барьж эхэлсэн ажээ.

2009/12/10 - 12:51

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.

Syndicate content