Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд 800 жилийн ойгоор
Удам дамжсан хаад ноёдын төр ёсны тахилгын алтан овоо, Ноён хайрханы 90 мянга гаруй га талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт харьяалагддаг.
Төв Азийн түүх соёлын өлгий нутаг Ноён уул орчмын 35 мянга га газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд оруулж, байгалийн цогцолбор газар болгосон юм байна. Анх удаа орон нутгийн хэмжээнд буурал түүхээ сэргээн тахиж байгаа энэ ёслолын ажиллагаанд УБ хот болон нутгийн зөвлөлийнхөн ирж оролцсон.
Нутгийн зөвлөлийнхөн Ноён уулынхаа оргилд тахилгын сүм байгуулахаар зэхэж байгаа гэсэн. Тахилгын сүмтэй болвол гурван жил тутамд их тахилга хийх юм байна.
Нүүдэлчдийн өлгий нутаг гэгдэх энэ хайрхан салбар уулуудынхаа ам бүрт булаг шанд гол горхитой. Дэлхийд ховордсон 20 гаруй төрлийн амьтан, 30 гаруй төрлийн шувуу, эмийн гаралтай 17 төрлийн ургамалтай. Үүнээс зарим нь улаан номонд бүртгэгджээ. Мөн архелогийн дурсгал газар төдийгүй, алтны том ордтой. Одоо эргэн тойронд нь 6-н алтны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэсэн.
Сүүлийн жилүүдэд энд алт олборлох компанийн тоо олширч, эргэн тойрных нь гол мөрөн бохирдох болсонд нутгийн иргэд ихэд эмзэглэж байгааг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй.
Алтыг нь аваад авдрыг нь хаях гэгчээр ийм сайхан байгалийн цогцолборт газраа мөнгөнд улайрсан хүмүүсийн гарт үрэгдүүлчихгүй л байх юмсан гэж уугуул иргэд нь дуу нэгтэйгээр хэлж байсан.
Тиймээс ч Хүннүгийн үеэс улбаатай Ноён уулынхаа төрхийг сэргээж, байгалийн баялгыг нь хойч үедээ үлдээх эрхэм зорилгоор цаашид Улсын дархан цаазат нутаг болгох шат дараалсан ажлаа үргэлжлүүлнэ гэж байсан.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

