БНАСАУ -д хэлэлцээ хийхийг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш БНАСАУ-д хандан хэлэлцээрийн ширээнд дахин сууж цөмийн хөтөлбөрийнх нь талаар ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр энэ тухайгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Мү Хёнтой уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил БНАСАУ зургаан талын хэлэлцээрээс гарч, саяхан пуужин туршсаныг дэлхийн улс орнууд эсэргүүцэж байгаа юм. Ж.Буш "Бид зургаан талын хэлэлцээг үргэлжлүүлэх нь цөмийн хөтөлбөрийн асуудлыг эвээр шийдвэрлэх боломж олгох юм.
Бид хэлэлцээг үр дүнтэй болгохыг хичээж, анхаарлаа хандуулцгааж байгаа" гэж өнгөрсөн пүрэв гаригт онцлон дурджээ. Зургаан талт хэлэлцээрт АНУ, Хятад. БНСУ, Япон, Орос ордог юм. Сөүлийн зарим нэгэн хэвлэлд бичсэнээр БНСУ, АНУ хоёр Пхеньянд хэрхэн шахалт үзүүлэх тал дээр өөр бодолтой байгаа гэнэ.
Америк эдийн засгийн хориг тавих тухай ярьж байсан бол БНСУ арай зөөлөн арга хэрэглэхээр төлөвлөж байна. Хэдийгээр БНАСАУ Америктай шууд хэлэлцээр хийхийг санал болгосон ч Вашингтон зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байна.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

