Монголын Засгийн газар энэ хэргийг хүлээж байгааг К.Сингх анхааруулжээ
Өнгөрсөн аравдугаар сард Малайзид зүй бусаар алагдсан монгол бүсгүйн хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааран харж байгаа билээ. Энэ хэргийг хэрхэн шийдэх нь Малайз, Монгол Улсын цаашдын харилцаанд нөлөөлнө гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Манайхаас өөр хууль эрх зүйн тогтолцоотой Малайзид энэ хэргийг шүүх хурал хэдэнтээ болж, бас хэдэнтээ хойшилж байгаа юм.
Уржигдар болохоор төлөвлөгдсөн шүүх хуралд Монголоос хохирогч бүсгүйн аав С.Шаарийбуу, хэргийн гэрч гэгдэх гурван эмэггэй, бас ХЗДХЯ, ГХЯ-ны ажилтнууд оролцохоор явсан. Гэвч уржигдар болох байсан шүүх хурал мөн л хойшлогджээ. Яллагчдын бүрэлдэхүүн солигдсон учраас шүүх хурлыг хоёр долоо хоногийн хугацаатай хойшлуулахаар болсон байна. Шинэ багийг өнгөрсөн ням гаригт томилсон бөгөөд тэдэнд уншиж судлах ажил их байгаа учраас ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа ажээ.
Монголоос цөөнгүй хүмүүс ажил албаа зохицуулан очсоор байтал эл шийдвэрийг гаргасандаа албаны хүмүүс хүлцэл өчсөн сураг байна. Амиа алдсан бүсгүй Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай хамтран ажиллаж буй алдарт өмгөөлөгч Карпал Сингх шүүх хурлыг хойшлуулах болсон шалтгааныг тодруулахыг хүсээд байгаа бөгөөд "Энэ нь уг хэргийн учир начрыг тодрохыг хүлээж байгаа хүмүүс болон Монголын Засгийн газар, хохирогч талын Малайзид байх зардлыг гаргаж байгаа татвар төлөгч нарын хувьд чухал асуудал" гэж тэр онцолжээ.
Шүүх хурлын үеэр улс төр судлаач Разак Абдул Багинда илэрхий турсан нь анзаарагдсан талаар Малайзын хэвлэл дээр бичсэн байв. Гэхдээ тэр хэн нэгний үхэлд буруугүй мэт даажинтай хардаг тэр хэвээрээ байсан гэнэ. Мөн Малайзын хэвлэлээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн, хэрэгт холбогдогчид болон Малайзын Засгийн газраас нэг сая рингит нэхэмжлээд байгаа юм. Малайзид нэг ам.доллар нь 3.3 рингиттэй тэнцдэг аж.
Э.Энэрэл
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

