Энэтхэгт “нацист” бүтээлэг хийж байна
Энэтхэг дэх еврейчүүдийн нийгэмлэгийн тэргүүн нар нэгэн шинэ бүтээлэг The Nazi Collection нэрээр үйлдвэрлэгддэг болж, түүнд нь хас тэмдэг ашиглагдаж буйд дургүйцлээ илэрхийллээ гэж Assosiated Press мэдээллээ.
Үйлдвэрлэгч компанийн эзэн өөрийнх нь сонгосон нэр нь New Arriүal Zone for India” (Энэтхэгт хүрэлцэн ирэх бүс) гэж тайлагдан уншигдах бөгөөд хэн нэгэнд энэхүү NAZI гэсэн үгний товчлол үл таалагдах нь огт хамаагүй гэдгээ илэрхийлжээ.
Энэхүү аравч бүтээлэг нь худалдаанд гараагүй байгаа авч, Мумбай (хуучнаар Бомбей) хотын ойролцоох худалдааны төвд хас тэмдэгтэй рекламны материалыг тараагаад эхэлсэн аж.
1.1 тэрбум хүн амтай Энэтхэгт 5.5 мянган еврей амьдардаг. Еврейн байгууллагууд “нацист” аравч үйлдвэрлэгчийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Хас тэмдэг нь анх индуизмд шашны билэгдэл маягаар ашиглагдаж байсан бөгөөд түүнийг бүх улс даяар өнөө ч олж харж болно.
2006 онд еврейн нийгэмлэгийн эсэргүүцлийн үр дүнд “Гитлерийн загалмай” нэртэй Мумбайн рестораны нэрийг нь сольсон билээ. Ресторан хас тэмдгийг өөрийн билэгдэл болон хоолны цэсэндээ ашиглаж байлаа.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...


Кхас тэмдэг