Цагдаагийн ахлагч эрхээ хэтрүүлэн иргэдийг хорьсон нь нотлогдов
Цагдаагийн зарим ажилтан албан тушаал, эрх мэдлээ сүр хүчин болгож түүндээ дулдуйдан эрхээ хэтрүүлэх нь бий. Саяхан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн гуравдугаар хорооны хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Н.Дашдэмбэрэлийн нэр дээр иргэдээс тус дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын ёс журам хариуцсан албанд гомдол иржээ.
Иргэдийн гаргасан өргөдөл гомдлын мөрөөр явахад Н.Дашдэмбэрэл нь 2-3 иргэнийг эрүүлжүүлэхэд саатуулсан мөртлөө дараа нь элдэв зөрчил гаргаж эсэргүүцэл үзүүлээгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр Дэнжийн мянгад байрлах цагдаагийн 72 буюу урьдчилан хорих байранд дур мэдэн хориулсан байна. Ийм хэрэг явдал 2-3 удаа гарчээ. Тухайн иргэнийг урьдчилан саатуулахад аваачихад тэндхийн цагдаа нар нь ямар ч хоригдох үндэслэлгүй байна шүү дээ гээд гаргаж буцаахад Дашдэмбэрэл давхин очиж нөгөө хүмүүсээ та нар цагдаатай үгслээ, хэнийг таньдаг юм, ямар их танилтай юм бэ, хашраагаад өгнө хэмээн дээд тушаалын дарга шиг авирладаг байна. Энэ нь саяхан цагдаагийн өөрийнх нь болон хуулийн холбогдох бусад байгууллагын шалгалтаар батлагдаж арга хэмжээ авчээ. Харин дээрх явдлыг иргэд цагдаагийн байгууллагаас албан хаагчдадаа тодорхой хэмжээний иргэнийг эрүүлжүүлж, саатуулан хорьсон байх төлөвлөгөө маягийн үүрэг өгсөнтэй холбож байна. Тиймээс ажилтнууд нь доороо ийнхүү хууль ёсыг завхруулан давхардуулж иргэдийг дарамтлах боллоо гэж байна.
Б.Билгүүн
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

