Европ 

Гүржид онц байдал тогтоолоо

Өмнө нь Тбилисид тогтоогоод байсан онц байдлын дэглэмийг Гүржийн бүх нутаг даяар тогтоолоо хэмээн “Новости” агентлаг мэдээлэв.

Онц байдал 15 хоног үргэлжлэх юм. Энэ үеэр эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийхийг хориглосон байна. Мөн цахим болон хэвлэмэл хэвлэл, сониныг мэдээлэл цуглуулах, түгээхийг хориглож, зөвхөн олон нийтийн телевизийг ажиллагаатай үлдээжээ.

“Рустави-г” хувийн телевиз хоёр долоо хоногийн дараа уулзая хэмээн амлаж үзэгчидтэйгээ салах ёс хийлээ. Гүржид төрийн эргэлт хийх оролдлого гарсан тул онц байдал тогтоосон хэмээн Ерөнхий сайд Зураб Ногаидели мэдээлсэн юм.

Үндсэн хуулиар, онц байдал тогтоовол 48 цагийн дотор эл байдлыг парламентаар хэлэлцэх учиртай ажээ.