Асашёорюү Д.Дагвадорж тав хоноод буцна гэв
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж уржигдар шөнө эх орондоо ирлээ. Түүнийг тосохоор аав, ээж, ах нар нь ирсэн байлаа. Онгоцноос буугаад хэсэг амарсны дараа их аварга сэтгүүлчидтэй уулзав.
Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 22 удаа түрүүлж, Таканахана аваргын амжилттай эн зэрэгцэж ирсэн. Мөн Японы сумогийн холбооноос шийтгэл хүлээснээсээ хойш нутгийнхаа сэтгүүлчидтэй албан ёсоор “нүүр тулж” буйгаараа онцлогтой байв. Хэвлэлийн бага хурал таван минут орчим үргэлжилсэн бөгөөд Асашёорюү аварга ядарснаа гайхаж байлаа. Тиймээс сэтгүүлчдийн асуултад товчхон хариулахаа хэлсэн юм. Учир нь ирэх пүрэв гаригт сэтгүүлчидтэй ахин уулзаж, тухтай ярилцана гэлээ.
Ингээд хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн асуултад их аварга Асашёорюү Д.Дагвадорж хэрхэн хариулсныг хүргэе.
- Юуны өмнө таныг эх орондоо ирсэнд баяртай байна. Сэтгэл өндөр байна уу?
- Жаахан ядарсан байна шүү. Мэдээж эх орондоо ирээд сайхан байна. Сая буулаа. Монголд дулаарчээ. Өнгөрсөн башёд сайн барилдаад ирлээ. Сэтгэл санаа тайван, амгалан, сайхан байна.
- Таканахана аваргын амжилттай зэрэгцлээ. Цаашдын зорилго юу байна?
- Эхний ээлжинд энэ зорилгыг тавьж байсан. Зорилгоо биелүүлээд ирлээ. Цаашид сайн барилдах ёстой гэдгийг улам л ойлгож, мэдэрч байгаа. Сайн барилдана аа.
- Хару башёгийн хамгийн хүнд гэх юм уу, харамсалтай барилдаан аль байв?
- Түрүү сарын (нэгдүгээр сарын башёг хэлэв) барилдаанд дүүд (их аварга Хакухо М.Даваажаргалыг хэлэв. Тэрбээр Хакухо аваргыг дүү хэмээн хэлж заншсан бололтой) ялагдсан. Сая хариугаа…, хариугаа ч юу байхав дээ, ямар ч байсан сайхан барилдаж давлаа. Мэдээж, дүүтэй хийсэн 15 дахь өдрийн барилдаан шийдвэрлэх барилдаан байлаа. Зоригтой барилдъя л гэж бодсон. Ер нь шийдэмгий байсан шүү.
- Аварга цол авснаасаа хойш ихэвчлэн зүүн жигүүрээс босдог байсан. Харин сүүлийн хоёр башёд та баруун жигүүрээс бослоо. Ялгаа юу мэдрэгдэв?
- Он гараад юм бүхэн шинэ байлаа. Жаахан сандарч байсан үе бий. Тэр үедээ дасан зохицоод, өөрийгөө зоригжуулж байлаа. Бэлтгэл сургуулилтаа ч сайн хийсэн. Түүний хүчинд түрүүллээ дээ.
- Хакухогийн барилдааны талаар та юу хэлэх вэ. Таны эзгүй хоёр башёд түрүүлсэн?
- Дүү түрүүлээд бас болж л байна, тийм биз дээ. Монгол хүн, монгол хүмүүс түрүүлж байна. Тэгж бодохоор сайхан байдаг шүү.
- Башё дуусаад та юу хийв?
- Зүүн хөлийн эрээн булчин жаахан өвчин ороод, эмчилгээ хийлгэж байгаад ирлээ. Котомицүкид унахдаа эвгүй болгочихсон юм.
- Тойргийн барилдаанд оролцсон уу?
- Оролцсон.
- Котомицүкиг 26 дараалан ялсан атал өнгөрсөн башёд унасан. Олон давсан бөхдөө унасны дараа юу бодогдож байна?
- Дандаа хаяад байхаар хэзээ унах бол гэж хааяа бодогддог юм байна лээ шүү (инээв). Тэгж бодож байгаад бариад авсан чинь нэг мэдсэн ойччихсон байсан. Дараа нь башё байгаа юм чинь, тийм ээ. Сайхан барилдана аа.
- Аварга аа, та Японоос ямар хүмүүстэй ирэв. Сумогийн холбооныхон ирнэ гэж байсан?
- Наймдугаар сард Монголд үзүүлэх барилдаан болно. Тэр ажилтай холбоотой хэд хэдэн хүн хамт ирсэн. Бэлтгэл ажил хангана. Шалгана, ярилцана гээд ажил их байгаа. Ерөнхийдөө энэ талаар хэд хоногоос хэвлэлийн бага хурал зарлаж, та бүхэнд албан ёсоор мэдээлэл өгнө.
- Монголд хэд хонох вэ?
- Тав хонох болов уу даа. Хэд хоногийн дараа эргээд уулзах учир ингээд болох уу даа. Үнэнийг хэлэхэд их ядарсан байна.
Б.Бадмаа