Хоёр дахь Улаанбаатар хотыг байгуулна гэв
Манай улсын нийт хүн амын тал нь амьдарч буй Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал алдагдаж, цаашид хүн амьдрах нөхцөл байхгүй боллоо. Тиймээс хоёр дахь Улаанбаатар хотыг барих саналыг гаргаад байгаа талаар “Миний хот” төрийн бус байгууллагаас өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.
Улаанбаатар хотод таваас зургаан зуун мянган хүн амьдрах ёстой. Гэтэл одоо нэг сая 500 мянган хүн амьдарч байгаагаас агаарын бохирдлоос эхлээд хог шороо нь дийлдэхгүй, автомашин багталцахгүй болжээ. Үүнээс болж бага насны гэлтгүй, насанд хүрсэн иргэд ч элдэв халдварт өвчин, эмгэг тусах боллоо. Тиймээс иргэдэд амар тайван амьдрах, эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд хоёр дахь хотыг байгуулах нь хамгийн шилдэг гарц гэж тус холбооныхон ярилаа. Тэдний судалснаар хоёр дахь хотыг нийслэлийн Налайх дүүрэгт байгуулах нь хамгийн тохиромжтой гэнэ.
Үүний тулд Парламентын ордныг шинэ хот байгуулах газраа барьж, мөн шинэчлэн бүтээх гэж байгаа Сүхбаатарын хөшөөг ч тэнд босгох хэрэгтэй гэв. Энэхүү саналаа хэрэгжүүлэхийн тулд иргэдээс гарын үсэг цуглуулж төрийн өндөрлөгүүдэд хүргүүлнэ хэмээлээ. Түүнчлэн гэр хорооллыг моджуулах ажлыг энэ зун зохион байгуулахаар нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа гэнэ.
Х.Цэнд

24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...