Security 

Цахим тагнуулын ажил явуулж байна

Хятад Улс Европын холбооны гишүүн хэдэн орон - тухайлбал Бельги, Голланд, Их Британийг цахим аргаар тагнаж байна гэж "Либр Бельжик" сонинд мэдээлжээ.

"Бельгид НАТО, Европын холбооны төв байр байдаг, бас "Африкт Бельги Улс чухал үүрэг гүйцэтгэдэг" учир Бельгийг Хятад Улс сонирхож байна гэж Бельгийн Хууль зүйн сайд Жо Вадейрзена ярьсан байна.

Дээрх сонинд бичсэнээр, хятад "хакерууд" тухайлбал Бельги Улсын төр засгийн байгууллагуудын цахим хаягаар компьютерээс мэдээлэл гаргаж авах программын хангамж бүхий илгээлт явуулж байв.

Үүнтэй холбогдуулж Бельги Улсын эрх баригчид цахим тагнуул хийх гэсэн оролдлого, улсын төр засгийн байгууллагуудын мэдээллийн сүлжээний талаар "хакеруудын" явуулах бусад ажиллагааг няцаах асуудал эрхэлсэн алба байгуулах бодолтой байгааг тус улсын хууль зүйн сайд нотлов.

П.Шагдар