Иргэний нийгэм 

“Иргэдийн хяналт”` хайрцаг байрлуулна

"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллага "Иргэдийн хяналт" санал хүсэлтийн хайрцаг болон мэдээллийн самбарыг төрийн ордонд болон бүх дүүрэг, орон нутгийн төрийн байгууллагуудад байрлуулах болсон талаар хэвлэлийн бага хурал хийлгэв.

Энэхүү ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт хандаж, хамтран ажиллах санал хүргүүлэх юм байна. Уг саналд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиуд болон бусад хуульд заасанчлан иргэд эвлэлдэн нэгдэж өдрөөс өдөрт хямарч буй төрийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдлыг таслан зогсоож тусгаар тогтнолоо бататган үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор "Иргэдийн хяналт" санал гомдлын хайрцаг бүхий самбарыг бүх төрийн байгууллагуудад байрлуулах болсныг дэмжиж, хамтран ажиллахыг хүсчээ.

Ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн иргэд энэ сарын 19-ний өдөр Ялалтын талбайд цуглаж энэхүү самбараа байрлуулах үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газрын ордон, ХЗДХЯ, Нийслэлийн захиргаа, Дээд шүүх, Ерөнхий прокурор, ЦЕГ, ШШГЕГ, дүүргүүдийн захиргаа, шүүх, цагдаа, прокурорын байранд ч байрлуулах аж.

Уг самбарт иргэд, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой болон хууль бус үйлдэл, хуулийн буруу заалтын талаар санал, гомдлоо хайрцагт хийх буюу мэдээлэх юм байна.

Д.Өлзийсайхан