Иргэний нийгэм 

УИХ-д шаардлага хүргүүллээ

МоАХ-Монголын ард түмний улс төрийн Манлай хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад "...өнөөгийн УИХ-ыг энэ оны тавдугаар сард багтаан тараах, хууль бус УИХ-аар байгуулагдсан бүх шатны төрийн байгууллагуудыг татан буулгах, 2008 онд явуулах хууль бус сонгуулийн бүх бэлтгэл ажлыг таслан зогсоох "-ыг шаардсан байна.

Хууль бус хэмээн үзэх болсоноо тэд ийнхүү тайлбарлаж байна. 2005 оны нэгдүгээр сард тухайн үеийн УИХ-ын бараг 50 хувийг бүрдүүлэгч "Эх орон-Ардчилал эвсэл" бүрэн задарсан. УИХ-ын 50 хувийг бүрдүүлэгч хуулийн субьект нь тэр чигээрээ эрх зүйн ямар ч чадамжгүй болсон учраас эвсэл задарсан мөчөөс эхлэн УИХ тарж, дараагийн ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн. Гэтэл МАХН, АН-ын улс төр, бизнесийн гэмт бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж, хоёр намын тохиролцоо, "Израиль улсын туршлага" хэмээн ард нийтийг төөрөгдөлд оруулж төрийн дээд эрх мэдлийг хууль бусаар, үндсэн хуулийн бус аргаар авсан хэмээн тайлбарлалаа.

Д.Догсмаа