Тавантолгойд салаа төмөр зам тавина
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглаж эхлэхэд нэн түрүүнд шаардлагатай дэд бүтэц нь Ухаа худагаас Нарийн сухайт хүртэл шинээр тавих төмөр зам. Энэ асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Ухаа худагаас Нарийн сухайт хүртэлх 270 километр урт төмөр зам тавих хөрөнгийг “Энержи ресурс” консерциум гаргах юм байна.
Засгийн газар Тавантолгойн ордын ашиглалтыг түргэвчлэх, олборлолтыг аль болох хурдан хугацаанд эхлүүлэх бодлого барьж байгаагийн хувьд энэхүү салаа төмөр замыг барьж байгуулах асуудлыг дэмжжээ.
Тиймээс Засгийн газраас эрхийг нь олгосон учир Ухаа худаг-Нарийн сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх асуудлаар “Энержи ресурс”-ынхэн ойрын үед ЗТАЖЯ-тай гэрээ, хэлцэл байгуулах юм байна. Уг төмөр замыг барьж байгуулах ажилд Засгийн газар хатуу хяналт тавих аж.
Г.Сонинбаяр
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

