Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд орчин үеийн аргаар хагалгаа хийнэ
П.Н.Шастины нэрэмжит эмнэлэгт ирэх сарын эхээр төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй оношлогоо эмчилгээ хийхээр болжээ. Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга Б.Батчулуунтай уулзаж тодрууллаа.
- Хүүхдүүдэд үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээ хийх гэж байгаа тухай сонслоо. Зүрхний мэс заслаар дагнан ажиллаж байгаа улсын хэмжээний ганц эмнэлгийн хувьд энэ нь ачааллыг чинь улам бүр ихэсгэх байх даа?
- Манайд төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд төрөх нь олонтаа тохиолдож байна. Үүнийг шийдэх талаар ЭМЯ, түүний харьяа газрууд болох Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв (ЭНЭШТ) П.Н.Шастины төв эмнэлгүүд хамтарч ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Ялангуяа орчин үеийн түвшинд хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оношлох эмчилгээ хийх тал дээр тодорхой ажлууд хийгдэж байна. Үүний нэг тод илрэл нь Япон улсаас манайд ирж ажиллаж буй эмч нарын үйлчилгээ. Энэ удаагийн оношлогоо, эмчилгээ анхны тохиолдол биш. Бид Японы эмч мэргэжилтнүүдтэй хамтарч "Зүрхээ хайрлая" гэдэг төсөл эхлүүлээд тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
- Японоос эмч нар ирчихсэн байгаа юм уу. Ийм хагалгааг манайхан дангаараа хийж чадахгүй юу?
- Эмч нар ирэх сарын 10-ны үеэр ирнэ. Манай эмч нар хүүхдийн цээжний хөндийг нээж хагалгаа хийдэг. Гэтэл энэ эмчилгээний болон төслийн гол зорилго нь хагалгаа хийхгүйгээр судсан дотуур нь бөглөх замаар эмчилдэг ажилбар. Төслийн хүрээнд Японы доктор, профессор Ханада гэдэг хүн ирчихсэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт 14 настай хүүхдийн бие муудаж Ханада эмч амжилттай хагалгаа хийлээ. Энэ хагалгаа нь миний хэлээд байгаа орчин үеийн дэвшилтэт аргаар буюу судсан дотуур нь хийсэн хагалгаа юм. Ийм эмчилгээг манай эмч нар хийдэг. Анагаах ухааны доктор Н.Лхагвасүрэн тэргүүтэй хамт олон зүрхний титэм судсыг тэлэх эмчилгээг нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн. Тэд том хүмүүст эмчилгээ хийдэг байсан. Харин хүүхдэд хийсэн анхны тохиолдол нь энэ боллоо. Одоо хүүхдийн бие сайжирч байгаа. Энэ хагалгааг бид өөрсдөө хийдэг болчихвол хүүхдэдээ зовиур багатай, өндөр үр дүнтэй. Гэвч өртөг өндөртэй.
- Одоогоор хичнээн хүүхэд эмчлэхээр сонгоод байгаа вэ?
- Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай эмч нар шаардлагатай хүмүүсийг сонгочихсон байгаа. Тодорхой хугацаатай болохоор олон хүн хамрагдах боломж муутай.
- Манайхан гадны эмч нарын зааварчилгаагүй өөрсдөө хийж чаддаг болох үе хэр ойрхон байна?
- Манай эмч нар хийх бололцоо бий. Японы эмч нарыг ирэхэд манай хамт олон хамтарч ажиллахад бэлэн байна. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухааны аргыг өнөөдөр Монгол оронд нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь бидний хамгийн гол зорилго. Төслийн хүрээнд зөвхөн оношлоод, эмчлэх бус эмч мэргэжилтэн сургах, эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг ялангуяа судсан дотуур хийх эмчилгээнд хэрэглэгдэх бодисыг Монголдоо худалдаж авах нь чухал байна. Үүн дээр манай төр засаг, эрүүл мэндийн яамнаас мэдээж анхаарал тавьж байгаа. Японы эмч нар манай аппарат тоног төхөөрөмжин дээр материалаа авчирч хийчихээд явчихдаг. Төсөл нарийсч хүнээ сургаад, материалаа оруулж ирдэг болчихвол бид өөрсдөө хийх цаг ойрхон байгаа.
- Төсөл хэзээ дуусах вэ. Хэрэгжээд таван жил болоход ямар бодит үр дүн харагдаж байна?
- Төсөл хэрэгжээд тав дахь жилдээ орж байгаа ч эхний хоёр жилдээ ЭНЭШТ-ийн эмч нартай хамтарч ажилласан. Харин манай эмнэлэгтэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд оношлох тал дээр ялангуяа хөдөө орон нутагт түлхүү ажилласан. Оношлогдоод ирэхээр эмчилгээний асуудал яах вэ гэдэг зүйл гарч ирсэн. Яг ийм нөхцөл байдлаар сүүлийн гурван жил ажиллаж байгаа юм. Цаашдаа төсөл улам бүр нарийсна. Дээр хэлсэн гурван гол зүйл буюу оношилж эмчлэх, эмч мэргэжилтнээ сургах, аппарат тоног төхөөрөмж түүнд хэрэглэгдэх материалаар тодорхой хэмжээгээр хангах тухай яригдана. Эхний ээлжинд улсаас дэмжлэг өгөх байх л даа. Тэгэж байж л хүүхдийн зүрхний мэс засал биеэ даасан салбар болж хөгжинө шүү дээ.
"Зүрхээ хайрлая" төслийн гүйцэтгэх захиралтай уулзаж дээрх гурван чиглэлээр хамтарч ажиллая гэж ярилцаад ерөнхийдөө зөвшилцсөн.
Аппарат тоног төхөөрөмжийн хувьд манайх хангалттай. Дээрх хагалгааг хийх аппарат тоног төхөөрөмж манайд хоёр ч байна. Тиймээс шинэ аппарат авах шаардлагагүй. Хамгийн гол нь Японы талаас эмчилгээнд хэрэглэгдэх материалуудаар эхний үед хангаж өгөөч, мэргэжилтнийг маань сургаж өгөөч гэдэг талаар ярилцаж зарчмын хувьд тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон.
- Энэ өвчин юунаас үүдэлтэй вэ?
- Хэлэхэд хэцүү. Олон шалтгаан бий. Ер нь өвчлөл их бий. Манайд жилдээ 200-аад хүүхэд хагалгаа хийлгэдэг. Ямар төрлийн гажиг вэ гэдгээс шалтгаалж 20-иод хүүхэд гадагшаа эмчилгээнд явдаг.
Д.Цогзолмаа