УИХ-ын даргыг ОХУ-д айлчлахыг урилаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говоринийг өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.
Элчин сайд Б.А.Говорин УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, УИХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Грызловын мэндчилгээг гардуулав. Тэрээр, 2008 онд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд парламентын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тусгагдсаныг дурдаад, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг уламжиллаа.
Ноён Элчин сайд энэ оны арванхоёрдугаар сард тохиох Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх, энэ үеэр зохиогдох арга хэмжээний талаар танилцуулав.Түүнчлэн ирэх онд Халх голын ялалтын 70 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр замын 60 жилийн ойн арга хэмжээ болох бөгөөд энэхүү түүхэн үйл явдлын өмнө хоёр улсын парламентын дарга, гишүүд харилцан айлчлал хийх нь ихээхэн ач холбогдолтой болно гэж үзэж буйгаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, эдгээр асуудлаар харилцан санал солилцлоо.
С.Ононтуул
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

