Ерөнхийлөгч маргааш АНУ-ыг зорино
Ерөнхийлөгч Н.Энхбаяр НҮБ-ын чуулган болон Далайд гарцгүй орнуудын чуулга уулзалтад оролцохоор маргааш АНУ-г зорино. Тэрээр маргааш эхлэх УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцоод АНУ-г зорих юм. Ерөнхийлөгч дээрх чуулга уулзалтад оролцоод буцахдаа Болгар улсад төрийн айлчлал хийж Францад болж буй олон улсын хуралд оролцох юм. Харин НҮБ-ын ерөнхий Ассамблейн чуулганд оролцож үг хэлсэн Ерөнхий сайд С.Баяр маргааш эх орондоо ирэх ажээ.
Төсөвт тодотгол хийхээр боллоо
Энэ оны улсын төсөвт тодотгол хийхээр болжээ. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд С.Баярцогт өчигдөр УИХ-д өргөн барилаа. Төсөвт тодотгол хийснээр улсын төсвийн алдагдал 15.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Харин Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр хийх хөрөнгө оруулалтын хэмжээ 10.8 тэрбум төгрөгөөр, орлого 100.3 тэрбумаар нэмэгдэх ажээ.
“Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг орон нутгийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ
“Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг орон нутгийн сонгуульд нэр дэвших болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрээр гадаа хийсэх хогон дунд хүүхдээ салхилуулж, замын түгжээнд үнэт цагаа алдаж байгаа иргэдийн бухимдал зэрэг олон асуудлыг хараад сонгуульд оролцох ёстой гэж үзжээ. Удирдлагын босоо тогтолцооны дээд байгууллагад орж ажилласнаар орхигдож хоцроод байгаа асуудалд оролцох боломж гарна гэж үзэж байгаагаа ч хэлсэн юм. Мөн зам шинээр тавихгүй, хүүхдүүд нэг ангид дөрвөн ээлжээр хичээллэж байгааг дурдаж яагаад гэдэг асуултыг иргэдийн дуу хоолой болж зохих газарт нь хүргэхийг зорьсноо тэмдэглэн хэлэв. Түүнийг дэмжихээ илэрхийлэхээр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд нар түүнтэй хамт иржээ. С.Дэмбэрэл зөв бодолтой залуус нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож ард түмний төлөө ажиллаасай гэж хүсч явдгаа илэрхийлсэн юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

