Туул голын ай сав дахь амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хаажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Туул голын ай сав дагуу үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад шалгалт хийжээ.
Сав дагуу байрласан амралт, жуулчны баазууд нь нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр байрласан учраас Туул голыг бохирдуулахгүй гэх баталгаа байхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж Монгол стандарт, Сонгины амралт, Прадайз ресорс ХХК болон Налайх дүүргийн Туул гол дагуу байрлалтай амралтын газруудын үйл ажиллагааг хаасан байна.
Мөн 42 жуулчны бааз, 973 гэрт шалгалт хийхэд ихэнх нь үйлчилгээний шаардлага хангаагүй байжээ. Амралт, жуулчны баазын зоогийн газрууд нь ихэвчлэн хоол хүнсээ буруу хадгалдгийг шалгалтаар тогтоосон байна. Шалгалтын комисс нийт 376 зөрчил илрүүлж, нэг сая 200 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Ц.Эрдэнэцэцэг
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

