Сенатын гишүүн бурхныг шүүхэд өгөв
Небраска мужийн Сенатын гишүүн Эрни Чемберс бурхныг шүүхэд өгсөн байна. Гэвч тус мужийн шүүх түүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Учир нь өргөдөлд хохирол учруулсан талын гэрийн хаягийг бичсэн байх ёстой бөгөөд түүгээр нь шүүхийн зарлан дуудахыг хүргүүлдэг юм байна.
Сенатын гишүүн үүний хариуд "Энэ нь хууль сахиулах байгууллага бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тиймээс ч тэр бүхнийг захирдаг болох нь тодорхой боллоо. Тэр бүхнийг мэддэг юм чинь шүүхэд гомдол гаргасныг нь мэдэж байгаа" гэжээ. Хуулинд зааснаар Сенатын гишүүн Эрни Чемберс нь нэг сарын дараа дахин шүүхэд гомдол гаргах эрхтэй юм. Бурхан өөрт нь болон түүний сонгогчдод аюул учруулаад байна хэмээн тэр үзсэн тул шүүхэд хандахаар шийджээ. Хамгийн гол нь бурхан хэдэн сая хүнд үхлийн аюул учруулж, дэлхийн оршин суугчдад шахалт үзүүлж байгаа гэнэ. Эрни Чемберс нь Небраска мужийн хууль батлах дээд байгууллагын гишүүнээр 38 жил ажиллаж байгаа. Нэг бус удаа Христосыг шүүмжилсэн мэдэгдэл хийж байсан юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

