Шонхор шувуутай анчинг ажилд авна
Америкийн Афганистан дахь агаарын цэргийнхэн араб биш анчинг нисэх буудалдаа ажиллуулахыг урилаа. Анчин нь шонхор шувуутай байх шаардлагатай. Шонхор нь нисэх буудал дээгүүр бужигналдах тагтаа болжмороос өгсүүлээд бусад шувуудыг барьж эсвэл үргээж өгөх үүрэг хүлээнэ.
Афганы Баграм дахь цэргийн нисэх баазын байлдааны онгоцуудад жигүүртнүүд талибанчуудаас дутахгүй гай тариад байгаа аж. Шувуудыг онгоц хөөрөх, газардахаас өмнө их дуу гаргаж үргээх, буудах, бүр пуужингаар харваж хүртэл үзжээ. Залуурт пуужин шувууны араас шунгинахад шувуу зугтан аль болохгүй объект руу орчих гээд тэвдүүлдэг аж.
Одоогоос гурван жилийн өмнө гарсан нэг судалгаанд дэлхий даяар агаарын тээвэрт жилдээ 35 сая ам.долларын гай барцадыг шувууд үйлддэг гэсэн судалгаа байдаг.
Тэгвэл энэ оронд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын агаарын нисэх хүчний эсрэг энэ жил гэхэд нийтдээ 125 удаа шувууд довтолсноос 78 нь ямар нэгэн яршиг төвөг удсан байна. Шувуудаас салах гарц бол биологийн арга юм гэж мэргэжилтнүүд үзжээ. Хэрэв танд өндөр цалинтай агаараас эсэргүүцэн хамгаалахын америк ажилтан болох хүсэл байвал www.washingtonpost.com гэсэн сайтад хандах буюу зарим нэг тодруулга хэрэг гарвал миний 9866-7899 руу залгаж болох юм. Ямар ч байсан ийм нэгэн сонин ажлын санал саяхны Америкийн төв хэвлэл дээр гарсныг яаран дуулгах нь зөв гэж үзлээ. Тэд мэдээж шонхор шувуу тэвэрсэн араб эрд итгэхгүй нь ойлгомжтой. Харин монголчуудад бол "шаанс" бий.
Д.Анар
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

