Эдийн засгийн өсөлт ирэх онд буурна гэв
Эдийн засгийн онцгой өсөлт 2008 онд тогтвортой байхыг Олон улсын валютын сангийн ажлын хэсэг тогтоожээ. Оны төгсгөлд ДНБ-ий бодит өсөлт 10 хувьд хүрэхээр байна. Гэсэн ч дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас үүдэн зэсийн үнэ хямдарсан нь ирэх онд манай улсын эдийн засаг үлэмж доройтойход хүргэхээр байгааг анхааруулав.
Ойролцоогоор 7.5 хувь болон саарч, эрдэс баялгийн орлого ч ихээхэн буурах хандлагатай байгаа аж. Иймээс ОУВС-гаас хэд хэдэн зөвлөмж гаргажээ. Тухайлбал, төсвийн зарлага, зээл олголт нэмэгдэхийн хэрээр дотоод нийт эрэлт өсч инфляц өнгөрсөн наймдугаар сард 34 хувь хүртэл нэмэгдсэн.
Харин Засгийн газар мөнгөний хатуу бодлого барьж чадвал оны төгсгөлд 28.5 хувь болгож бууруулах боломжтой гэнэ. Мөн ашигт малтмалын орлого огцом буурах төсөөлөлтэй холбогдуулан төсвийн хумих бодлого чухал байгааг зөвлөв. Харьцангуй сайн үр дүнтэй байгаа төсвийн гүйцэтгэл дээр анхаарснаар 2008 оны эцэст төсөв алдагдалгүй гарах боломжтой байгааг ч хэлсэн.
Мэдээж энэ нь ирэх онд төсвийн зарлагыг их хэмжээгээр бууруулах шаардлагыг зөөлрүүлж чадах юм. Нөгөөтэйгүүр, зэсийн үнэ унасантай уялдуулж хөрөнгө оруулагчдын байр суурь өөрчлөгдөх, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж Ашигт малтмалын тухай хууль болон хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон тодорхойгүй байдлаа цэгцлэхийг зөвлөлөө.
Эцэст нь, ОУВС-гийн Ази Номхон далайн газрын зөвлөх хатагтай Мэрал Карасулугаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Банкууд сүүлийн хоёр жил огцом нэмсэн зээлийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй. Харин Төвбанк мөнгөний бодлогоо сулруулах шаардлагагүй” хэмээв.
Ч.Гангэрэл
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

