Сагсан бөмбөг 

Шүүгчийг доромжилсон тул 25000 ам.доллараар торгуулжээ

NBA-ийн Сакраменто Кингс багийн ерөнхий дасгалжуулагч Режжи Тиюс баг нь Детройт Пистонс багтай хийсэн тоглолтын үеэр талбайн шүүгчийг хэл амаар доромжилсон тул 25000 ам.долларын торгууль хүлээжээ.

Сакраменто хотын АРКО ордонд болсон тус тоглолтод шүүгч 36 удаа торгуулийн шидэлт гүйцэтгэх эрхийг Детройт Пистонсын тоглогчдод өгсөн бол Кингсийн тоглогчдод 17 удаа торгууль шидэх эрх өгчээ. Үүнд бухимдсан Режжи Тиюс шүүгчийг хэл амаар доромжилсон аж.