Махны үнэ хямдарчээ
Мах муудахын зовлонг үзэхгүй өвлийн ид хүйтэн энэ үед махны үнэ чангарна уу гэхээс хямдарна гэж байдаггүй билээ. Гэтэл махны ханш ойрын хэдэн жилд хямдарч байгаагүйгээр унажээ.
"Хүчит шонхор", "Нарантуул" захын хашаанд хөл хөдөлгөөн ихтэй, мах ачсан машинууд багталцахгүй байна. Хөдөө аймгуудаас малчид малын мах ихээр оруулж ирснээс ханш нь навс унажээ. Малчид банкны өрөө төлөхөөр ийнхүү байгаа хэдэн малаа сарын өмнөөс л борлуулахаар нааш нь зөөж авчирч байгаа гэнэ. Нэг малчин дунджаар 1-2 тонн мах оруулж ирж байгаа аж.
Холын аймгуудаас бүр хоёр гурван машинаар нь ачаад иржээ. Учир нь бага хэжээгээр авчрахаар унааны зарлагадаа өгөөд таарах учир ийнхүү машин машинаар нь авчирсан байна. "Хүчит шонхор" зах дээр хонины мах нэг кг нь 2200, бөөндөө 1800, үхрийн мах нэг кг нь 2300-2500, бөөндөө 1800-2000, адуу, ямааны мах нэг кг нь 1400, бөөндөө 1200 төгрөгийн ханштай байна. Бусад захын махны үнэ "Хүчит шонхор"-ын ханшаас шалтгаалан буурч байгаа аж. Цаашдаа ч махны үнэ улам буурна гэж ченжүүд ярьж байна. Одоо Завхан, Увс зэрэг баруун аймгуудаас орж ирэх махны цуваа тасрахгүй гэнэ. Учир нь дээрх аймгуудад цас ихтэй байгаа тул малчид зуд болохоос өмнө хэдэн малаа мөнгө болгож авна хэмээж байгаа аж. Ченжүүдийн ярьснаар хөдөө орон нутгаас их хэмжээгээр мах орж ирсээр байвал удахгүй хонь, үхрийн мах нэг кг нь 1300-1500 төгрөгөөр зарагдах бололтой.
Х.Цэнд-Аюуш
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

