В.Путин Даша охины хүслийг биелүүлэв
Энэ сарын 4-нд Буриадын Тугнуй тосгонд амьдардаг Даша Варфоломеева гэгч охин "В.Путинтай ярилцах нь" шууд нэвтрүүлэгт холбогдож чадсан юм. Тэрбээр шинэ жилийн гоёлын даашинзгүй учир сургуулийнхаа баярт юу өмсөхөө мэдэхгүй байгаа талаараа түүнтэй хуучилсан байна.
Тиймээс Даша охин Ерөнхий сайдад Золушка шиг даашинз, хүүхэлдэйтэй болохыг хүсч байгаагаа хэлсэн байна. Харин уржигдар В.Путин охин Дашаг эгч Анна болон эх Наталья Павловнаг Ново-Огарево өргөөндөө авч уулзжээ. ОХУ-ын Ерөнхий сайд охинд хүүхэлдэй, цайвар ягаан өнгийн даашинз, эгч Аннад нь цэнхэр өнгийн даашинз тус тус бэлэглэжээ. Үүний зэрэгцээ В.Путин "Нэгдмэл Орос" намынхан охидын сурдаг сургуульд шинэ компьютер болон хэрэгцээтэй зүйлийг нь илгээсэн тухайгаа онцлов. Харин охины ээж Наталья Павловнатай "Тугнуй" тосгоны талаар ярилцсан байна. В.Путин онцлохдоо "Бид тосгонд ажлын орон тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах болно. Тосгоны удирдлага болон мужийн амбан захирагчтай холбогдож энэ талаар хэлэлцэх болно" гэв.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

