Шинэ ногооны үнэ өндөр байна
Өнгөрсөн сарын сүүл болон энэ сарын дундуур шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдэд бараа бтээгдэхүүний үнэ ихээхэн хэмжээгээр өсч магадгүй гэсэн айдас байсан. Гэвч хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгджээ.
Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч, бүтээгдэхүүний борлуулалт эрс багасч байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Шинэ ургацын монгол ногоо үнэтэй байлаа. “Бөмбөгөр” худалдааны төвд монгол үрийн төмс кг нь 1500, голланд сортын болон Сэлэнгийн төмс 800, Жаргалантын төмс 1200 төгрөг байлаа. Мөн монгол лууван кг нь 2500 төгрөг байсан бол “Баянгол” худалдааны төвд 3000 төгрөгт хүрсэн байв.
Долоо хоногийн өмнө 160 төгрөгийн үнэтэй байсан өндөг 180-190 төгрөг болжээ. Наадмын өмнө махны үнэ нэмэгдсэн. Харин одоо буурчээ. “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах кг нь 300-500 төгрөгөөр буурч 2800-3000 төгрөг байв. Харин үхрийн ястай мах 3700, цул мах нь 4000 төгрөг байлаа. Гурил, элсэн чихрийн үнэ тогтвортой байна. Элсэн чихэр 1200, будаа 1400-1500 төгрөг байв.
М.Ганхүү
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

