Германд парламентын сонгууль болж байна
/РИА Новости/. Германы бундестагийн буюу парламентын, Бранденбург, Шлезвиг-Гольштейн мужийн парламентын сонгууль болж байна.
Хилийн чанадад оршин сууж буй тус улсын иргэдийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт болов. Гадаадад байгаа иргэд заасан хугацааны дотор саналын хуудсаа бөглөөд тусгай улаан дугтуйд хийж үнэ төлбөргүйгээр Герман руу илгээсэн байна.
Сонгогчид хүн амынх нь тоог харгалзан хуваасан сонгуулийн 80 хэсэгт саналаа өгч байна.
Энэ удаагийн сонгуульд 29 нам оролцож байгаагийн дотор тус улсын Гадаад харилцааны сайд Франк-Вальтер Штайнмайерийг канцлерт нэр дэвшүүлсэн Социал-демократ нам, тус улсын Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христосын ардчилсан холбоо байгаа юм.
Депутатын 598 суудлын төлөө 2,79 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл нэг суудлын төлөө 3,5 хүн өрсөлдөж байна гэсэн үг юм. Тус улс дөрвөн жилд нэг удаа парламентын гишүүдээ сонгодог.
Герман улс сонгуулийн холимог систем ашигладаг. Тодруулбал, 299 депутатыг намын жагсаалтаар /пропорциональ систем/, үлдсэнийг нь сонгуулийн тойргоор буюу нэр дэвшигчдийг хооронд нь шууд өрсөлдүүлэх /мажоритар систем/ зарчмаар сонгодог байна. Ийм учраас сонгогч бүр хоёр санал өгдөг. Саналын хуудсан дээрх хоёр баганын эхнийх дээр тойргоос нэр дэвшигчдийн нэрийг, хоёр дахь баганад намын жагсаалтыг бичсэн байдаг аж.
Сонгуульд тус улсын 18, түүнээс дээш насны 62,2 сая орчим иргэн, тэдний дотор 32,2 сая эмэгтэй, 30 сая эрэгтэй оролцох эрх авчээ.
Сонгуулийн албан ёсны дүн есдүгээр сарын 28-ны өглөө гарна гэж Сонгуулийн комиссын төлөөлөгч хэлжээ.
З.Амгалан
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

