Ашигт малтмал 

“Айвенхоу майнз” компанийн захирал Р.Фрийдланд манай улсад өнөөдөр ирнэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг маргааш үзэглэхээр төлөвлөөд байна. Сангийн сайдын хэлж буйгаар Оюутолгойн төслийн гэрээнд гарын үсэг зурах ажил хуваарийн дагуу явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Англи, Монгол хэлээр текстээ эцэслээд байгаа бололтой.

Оюунтолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой журмуудыг баталсны дараагаар “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-гийн удирдлагад Монголд ирэхийг хүссэн урилга Засгийн газрын зүгээс явуулсан гэнэ.

Тиймээс төслийн хүрээнд хууль, эрх зүйн асуудлыг дагнан хариуцсан Жон Маккейн өчигдөр манай улсад иржээ. Харин өнөөдөр “Айвенхоу майнз” компанийн захирал Р.Фрийдланд манай улсад ирэх аж.