Үлэг гүрвэлийн өндөг олжээ
Энэтхэгийн Тамил Наду муж улсын эртний түүхийн дурсгалт голын бэлчирт хийсэн малтлагаар 65 сая жилийн настай үлэг гүрвэлийн зуу гаруй чулуужсан өндөг олжээ.
Мэргэжилтнүүд энэ олдвороо үлэг гүрвэлийн өндөг гэдгийг нотлохоор хэд хэдэн их сургуулийн лабораторид дээжийг нь илгээсэн байна. Хөл бөмбөгийн бөмбөгийн хэмжээтэй адил чулуужсан өндөгний голч нь 13-23 см байжээ.
«Энэ олдвор нь устаж мөхсөн үлэг гүрвэлийн нууцыг тайлахад туслах чухал олдвор» гэж судалгааны багийн ахлагч Рамкумар хэлжээ. Энэ өндөгнүүд нь өвсөн тэжээлт Сауропод төрлийн үлэг гүрвэлд хамааралтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Мэргэжилтнүүд мөн чулуужсан өндөг олсон газрын ойролцоогоос хэд хэдэн яс олсон байна.
С.Отгонбаяр
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

