Сөрөг хүчний нэгдсэн эвсэл эсэргүүцлийн цуглаан хийнэ
Сөрөг хүчний нэгдсэн эвсэл Хууль зүйн үндэсний төвийн өмнөх талбайд «Оюутолгой»-н ордыг хамтран ашиглах талаар «Айвенхоу майнз» компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцсэн цуглаан зохион байгуулахаа зарлалаа.
«Үндэсний соёмбо хөдөлгөөн»-ий тэргүүн Ж.Лхагважав, «Миний Монголын газар шороо» хөдөлгөөний тэргүүн П.Болд , «Алянс» ТББ-ын тэргүүн Б.Занаа, МоАХ, Уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд, «Эрс шинэчлэл хөдөлгөөн», «Иргэдийн шударга шүүх» ТББ зэрэг хөдөлгөөнийхөн ийнхүү мэдэгдлээ.
Сөрөг хүчний нэгдсэн эвсэл эсэргүүцэж байгаа шалтгаанаа ийнхүү тайлбарлалаа. Энэхүү үзэглэх гээд байгаа гэрээ нь Монгол Улсад ашиггүй. Нэг тонн зэс үйлдвэрлэх өртөг нь 500 доллароос дээш гарахгүй. Тэгэхэд ард түмний толгойг эргүүлж 2300, 1700, 800 гэх мэт янз бүрээр тайлбарлаж байгаа нь бүгд худлаа. Яг газар дээрээ нэг тонн хүдэр нунтаглах зардал 35 цент болдог. Түүнээс хоёр процентын зэс авна гэхэд 20 кг зэс авна гэсэн үг. Зүгээр энгийнээр бодоод үз. Тэгэхэд 500 доллар болж байгаа юм. Одоо нэг унц алтны ханш 1000 доллар байна. Ирээдүйд зэсэн дотор байгаа алтны ханш хоёр мянга болоход «Оюу-Толгой»-гоос үйлдвэрлэсэн зэс үнэгүй болно. Эсвэл үнэгүй алт болно. Явж явж хичнээн жилийн хугацаатай энэ ажлыг Засгийн газар ч хариуцахгүй, энэ хэдэн сайд нар ч хариуцахгүй Монгол Улс хохирч үлдэнэ. Ерөөсөө хамгийн зөв хувилбар бол гэрээ хийгч тал хэдээр үйлвэрлэж байгаа, ямар өртгөөр үйлдвэрлэж байгаа нь сонин биш. 35 хувийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар авах нь хамгийн ашигтай гэв.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн аж ахуйн нэгжтэй «Тогтвортой байдлын гэрээ» байгуулж, уул уурхайн төслүүд хэрэгжүүлсэн. Канадын хөрөнгө оруулалттай «Бороо гоулд» компанитай «, «Бороо»-гийн алтны үндсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай «Цайрт минерал» компанитай «Төмөртэйн-Овоо»-ны цайр, холимог металлын, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай «Чинхуа МАК-Нарийн сухайт» команитай нүүрсний ордуудад тус тус «Тогтвортой байдлын гэрээ» байгуулж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн үе үеийн сангийн сайд Б.Батбаяр, Н.Алтанхуяг нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд эдгээр гэрээний хор уршгаар 50 гаруй тонн алт, 1.0 сая тонн цайр, бусад дагалдах металлууд, 130.0 сая тонн сайн чанарын нүүрс олборлон эксортлох явцад Монгол Улсын эрх ашигт ихээхэн хохирол учруулсаар байгааг бүгд, мэддэг хүлээн зөвшөөрдөг. Дээрх гэрээнүүдийн хэрэгжилтийг дүгнэж, гарсан алдааг цаашид давтахгүй байх нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдгийг Сөрөг хүчний нэгдсэн эвсэл онцгойлон анхааруулахын хамт, гэрээнд гарын үсэг зурж, ,гэрээний хэрэгжилт, алдаа оноог Монголын ард түмэн, Засгийн газрын өмнө гардан хариуцаж байгаагийн хувьд энэ асуудлыг ҮАБЗ-д оруулан хэлэлцүүлэх нь Сангийн сайд С.Баярцогтын үүрэг гэж байлаа. Монгол Улсын өнөө болон ирээдүйн эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөөлөл үзүүлэх «Оюутолгой»-н төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах чухал хариуцлагатай шийдвэр гаргахын өмнө уул уурхайн салбарт өмнө байгуулсан гэрээнүүдийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн, эдгээр гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн хэрэгжилтийн явцад Монгол Улсад учруулсан хохирол, олсон ололтыг нэгтгэн дүгнэж, энэхүү нөхцлүүдэд тулгуурлан «Оюу толгой»-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төлөвлөн боловсруулах, Оюун толгойн гэрээнд тусгагдсан Монгол Улсын үндэсний эрх ашигт хохирол учруулах зүйл, заалтыг өөрчлөх асуудлыг тодорхойлж, хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлж шийдэрлүүлэх, Энэхүү шаардлагуудыг хэрэгжүүлэх талаар тодорхой санаачилга гаргаж, хэрэгжүүлээгүйгээс үүсэх цаашдын сөрөг үр дагавруудыг Монгол улсын өнөө болон ирээдүй үеийн өмнө гэрээний ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн биеэр болон үр хойчийнхоо хувь заяагаар бүрэн хариуцах ёстой хэмээв. Цуглааны үеэр иргэдийн санал сэтгэгдлийг сонсох чөлөөт индэр ажиллах юм байна.
Д.Догсмаа

