Байгалийн аюултай үзэгдэлүүд 

Дэлхийд ховордсон ан амьтдын хоол ховорджээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай Говийн их дархан цаазат газар тал байн хэм­жээгээрээ дэлхийд хоёр ду гаарт ордог. Энд дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаа лай, хавтгай цөөн тоогоор бий.

Харамсалтай нь өнөө жил тус аймгийн нийт нутгаар ган болсон нь Говийн их дархан цаазат газрыг ч бас тойроогүйн улмаас дэлхийд ховордсон ан амьтдын байршилтад өөрчлөлт орж, тэдгээр амьтад хоол тэжээлээ олж идэхийн тулд нутаг сэлгэхэд хүрээд байгаа аж.

Ялангуяа мазаалайн үндсэн хоол болох бажууна бараг ургаагүй бол хармагийн жимс ч бага гарчээ. Мазаалайд зориулж тусгай байр барьж, тэнд нь хорголжин тэжээл тавьдаг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Одоо ч хорголжин тэжээл тавьж байгаа билээ.

Ган болсноор өвс ургамал ба га гарч, булаг, шандын ус ч ховорд жээ. Үүний улмаас хавтгай ус, өвс хөөн тэнүүчилж байгаа нь илэрхий болсон байна.