Афганистан 

Афганистанд саналын хуудас дахин тоолж эхлэв

Афганистаны Ерөнхийлөгч сонгуулийн маргаантай гэх саналын хайрцгуудын хуудсыг дахин тоолж эхэллээ гэж тус улсын сонгуулын хороо болон сонгуультай холбоотой санал гомдол хүлээн авах хорооны хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

«2009 оны есдүгээр сарын 8-ны сонгуулийн санал гомдол хүлээн авах хорооноос гаргасан тогтоолын дагуу саналын хуудсыг дахин тоолох ажил даваа гарагт эхэлсэн» гэж хэвлэлийн бага хуралд оролцсон төлөөлөгчид мэдэгдсэн байна.

«Саналын хуудас тоолох ажил ёс журмын дагуу явагдаж байна» гэж үйл ажиллагааг хянаж буй ажилтнууд мэдэгджээ. Афганистаны Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгууль наймдугаар сарын 20-нд болсон билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Хамид Карзай 55 хувийн санал авсан гэж зарласан юм.