Талибууд нэлээд боломжтой болоод байна
АНУ болон түүний холбооотнууд одоо Афганистан руу олон цэрэг явуулах чадваргүй байгаагийн улмаас “Талибан” хэмээх радикал хөдөлгөөн нэлээд боломжтой болоод байна гэж Пентагоны толгойлогч Роберт Гейтс мэдэгдлээ.
Гейтс Америкийн нийслэлд Жорж Вашингтоны их сургуульд үг хэлэхдээ “Афганистаны байдал маш ноцтой байгаа бөгөөд муудсаар байна гэж Афганистанд тогтвортой байдлыг дэмжих олон улсын хүчний командлагч Стэнли Маккристалын илтгэлд өгүүлснийг” тэмдэглэжээ.
Гейтсийн ярьснаар бол, одоо АНУ болон бусад орон олон цэрэг явуулах чадваргүй байгаагаас талибууд боломжтой болоод байна.
Олон улсын террорист “Аль-Каида” сүлжээтэй нягт сүлбээтэй байгаа нь талибуудад бас тус болж байгааг Гейтс тэмдэглэв.
“Энгийн хүмүүс /афганчууд/ амь үрэгдэж байгаа нь Афганистанд туслахыг хичээж байгаа орны стратегийн ялагдал юм” гэж Пентагоны тэргүүн бас тэмдэглэв.
Афганистанд АНУ-ын баримтлах стратегийн бүх асуудлыг задлан шинжлэхэд Пентагон болон Ерөнхийлөгч Барак Обамад нэлээд хугацаа шаардлагатай байгааг тэрбээр онцлон тэмдэглэв.
Вашингтоныхон Афганистанд найман жил дайтаж байна. Барак Обама энэ улсад байрлаж байгаа 68 мянган цэрэг дээрээ нэмж өнгөрсөн хавар 21 мянган цэрэг илгээсэн. Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээгээр бол, Афганистан дахь Америкийн цэргийг 30-40 мянгаар нэмэгдүүлж магадгүй аж.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

