ХАМАС, ФАТХ бүлэглэл эвлэрлийн баримтад гарын үсэг зурна
Палестины ФАТХ бүлэглэл болон ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 26-нд Египетийн нийслэл Каир хотноо эвлэрлийн баримтад гарын үсэг зурна гэж Египетийн ГХЯ-ны сайд Ахмед Али Абоул Геит мэдэгджээ.
Палестины сөргөлдөгч тус хоёр бүлэглэл 10 дугаар сарын 22-нд баримтад гарын үсэг зурахаас хоёр хоногийн өмнө сүүлийн шатны хэлэлцээ хийнэ гэж Египетийн хэвлэлээр өмнө нь мэдээлж байжээ.
«Палестины бүлэглэлүүд 10 дугаар сарын 25-нд Каир хотноо цугларч, 26-нд эвлэрлийн баримтад гарын үсэг зурах талаар бид тохиролцсон. Гарын үсэг зурах ажиллагаанд гадаадын төлөөлөгч болон ажиглагчид байлцана» гэж Ахмед Али Абоул Геит Палестины удирдагч Махмуд Аббастай уулзсаны дараа мэдэгдсэн байна. Палестины тус хоёр бүлэглэлийг эвлэрүүлэн нэгтгэхэд Египет улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм.
ХАМАС бүлэглэл Газын зурвасын хяналтыг гартаа авснаар 2007 оны зургадугаар сараас Палестины хоёр бүлэглэл салж, тус тусдаа хариуцлага хүлээх болжээ. Үүний улмаас ФАТХ хөдөлгөөн Иордан голын Баруун эргийн хотыг хянах болжээ. Хоорондын зөрчилтэй хоёр бүлэглэлийг эвлэрүүлэхийн тулд зургаан удаа хэлэлцээ хийсэн ч амжилтгүй болж байжээ. Есдүгээр сарын эхээр Египетийн тал тус бүлэглэлүүдийг эвлэрүүлэх шинэ баримт бүрдүүлсэн байна.
Эвлэрлийн шинэ баримтын дагуу 2010 оны эхний хасаг улиралд Газын зурвас болон Баруун эргийн хотод парламентын сонгууль явуулж, Египетийн хяналтын дор Палестины аюулгүй байдлын газрыг шинэчилж, хоёр бүлэглэлийн баривчилсан улс төрийн хоригдлуудыг суллана.
2006 оны Палестины парламентын сонгуульд ХАМАС бүлэглэл ялалт байгуулсны дараа талуудын хооронд 18 сар үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн гарсан билээ. ФАТХ бүлэглэл хүчирхийллийг даамжруулахаас татгалзаж буйгаа илэрхийлсэн ч ХАМАС бүлэглэл Израилийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан Палестин улс байгуулахад хүч хэрэглэх нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэж байжээ.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

