Шинжлэх ухаан 

Нанотехнологийн асуудал хэлэлцэж байна

Москва хотод өчигдөр нээгдсэн нанотехнологийн асуудлаарх олон улсын хоёрдугаар чуулгад оролцож байгаа олон орны эрдэмтэн, улс төрч, бизнесменүүд энэ салбарын хөгжлийн төлөвийг хэлэлцэж байна.

Аравдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх энэ чуулгад оролцогчид АНУ, Франц, Израиль, Канад, Их Британи, Герман зэрэг дээд зэргийн технолог хөгжсөн эдийн засаг бүхий орнуудад инновацийн систем байгуулсан туршлагатай танилцах юм.

Чуулгын гурван өдөр нанотехнологийн хөгжлийн гол гол чиглэл: цахим техник, фотоника, химийн үйлдвэр, машины үйлдвэр, анагаах ухааны чиглэлээр 20 салбар хуралдаан болно. Чуулгын хүрээнд нанотехнологийн салбар дахь RUSNANOPRIZE-2009 олон улсын шагнал, нано үйлдвэрийн салбарт олгохоор “Роснано” улсын нэгдлийн бий болгосон оросын залуучуудын шагнал гардуулна.

Нанотехнологийн асуудлаарх олон улсын анхдугаар чуулга 2008 оны арванхоёрдугаар сард Москва болоход есөн мянга гаруй хүн оролцсон байна.

П.Шагдар