Дотоод Мэдээ 
07/07 - 13:51

Монголын архидалт

Монголчууд бид архийг далай шиг үйлдвэрлэж түүндээ өөрсдөө живж байна. Насанд хүрсэн монгол хүн бүр гурван литр цэвэр спирт (үйлдвэрлэсэн болон хилээр оруулж ирсэн бүх архи, шар айраг, болон дарсыг цэвэр спиртэнд шилжүүлсэн тоо) жил бүр хэрэглэж байна.

07/07 - 13:00

Д.Энхбат: Гадныханд өгөхөөр сандраад байгаа нь харамсалтай

Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил, дэвшилтэй шууд холбогдох Тавантолгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалын асуудлыг УИХ ид хэлэлцэж байна. УИХ-аас Тавантолгойн асуудлыг хаврын чуулганаар багтаан шийдэхээр зорьж буй. Харин зарим гишүүн улс орны ирээдүйтэй холбоотой чухал асуудлыг хэтэрхий яаруу шийдэх нь буруу гэж үзэж байна.

07/07 - 12:56

Оюутолгойг гурван тэрбумаар “арилжсан” уу

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох гурван сайд хийх байсан ч нэлээд хугацаанд дуншсан юм. Сайд нарын зүгээс гишүүдийг удтал хүлээлгэж, багагүй хэл ам дагуулсан мэдээлэл хийгдэх болоход ердөө л гурван гишүүн мэдээллийг сонсов.

07/07 - 12:54

Монголын эдийн засгийг нохойн аргаар багалзуурддаг ажлаа боль, ноён Л.Пүрэвдорж оо

Хоёр жилийн өмнө Монголын эдийн засаг хямарч банк санхүүгийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед Засгийн газар, УИХ-ын гишүүд цоожтой хаалганы цаана хуралдаж иргэдийн хадгаламжид төрөөс баталгаа гаргаж хуульчилсан. Гэвч хуулийн цоорхой эрсдэл дагуулж байгаа учраас нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар төсөл санаачилж парламентад оруулсан юм. Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

07/07 - 12:39

АНУ-ын Монголч эрдэмтэн Жак Уэтэрфордыг Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган АНУ-ын Монголч эрдэмтэн Жак Уэтэрфордыг Монгол Улс, АНУ хоорондын найрамдалт харилцаанд оруулж буй үнэтэй хувь нэмэр болон Монголын түүхийг дэлхий нийтэд таниулан сурталчилж буй зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Найрамдал” медалиар шагнав.

Syndicate content