Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт гаргасан тамирчдад шагнал гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дани Улсын Хернинг хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ЦЕГ-ын Биеийн тамир спортын “Хүч” хорооны тамирчин Очирбатын Бурмаа, Монгол Сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын үндэсний хороо /МСБТСҮХ/ -ны тамирчин Дамдины Очбадрал нарыг Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагналаа.
Элчин сайд Б.А.Говорины хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрий нь үнэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр, ОХУ-ын Элчин сайд Б.А.Говориныг үүрэгт ажлаа дуусгавар болгож байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийг урьж байна
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос эдийн засгийн алба үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оны 11 дүгээр сарын 6-ны Баасан гарагт “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ойрын төлөв байдал, дунд болон урт хугацааны хандлага” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дээр Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн хэлсэн үг
Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон Танд бусад төлөөлөгчийн нэгэн адил чин сэтгэлийн баяр хүргэж байна. Таны чадварлаг удирдлага дор энэхүү чуулган манай цаг үеийн хүндхэн сорилтуудыг даван туулах үйлсэд чухал түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
С.Эрдэнийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа
Монгол Улсын Их хурлын сонгуулийн 25 дугаар тойргоос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон С.Эрдэнийн нэрийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа.

