Эдийн Засаг 
2009/10/19 - 11:07

Мөнгөний бодлогод мөрөөдлөөр хандаж болохгүйг харууллаа

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс арилжааны гурван ч банкинд мөнгө байршуулсан. Ингэснээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ удаа Монголбанк өмнөх алдаагаа давтахгүйн тулд хатуухан хяналт тавих болж. Эндээс харахад Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний хатуухан бодлогын үр дүнд өнөөдөр хямралд сөгдчилгүй явж байгаа бололтой юм.

2009/10/19 - 10:39

Орон сууц зээлээр авах сонирхол багатай байна

Хавар, зун, намрын турш зогсонги байсан барилгын салбарт нааштай өөрчлөлт гарсангүй. Эдийн засагчид намраас орон сууцны борлуулалт нэмэгдэхгүй хэвээр байна, үүнийг дагаад үнэ нь навс бууна хэмээн таамаглаж байсан. Дээрх таамаглалаас нэг нь биелээгүй байна.

2009/10/17 - 10:44

Банкинд дотоод хяналт нэвтрүүлэхгүй бол хохирогчид тасрахгүй нь

Банкны салбарт дотоод хяналт, баталгаажуулалт байхгүйгээс тухайн салбарынхан дураараа дургиж, эргээд олон хүний хүч хөдөлмөрөө урсган олсон мөнгийг салхинд хийсгэх эрсдэлийг бий болгож байна. Хамгийн ойрын жишээ бол "Анод" банк юм.

2009/10/06 - 13:14

«Анод» банкыг дампууруулвал хувьцаа эзэмшигчид нь хохирно

Монголын үнэт цаасны арил­жаа эрхлэгчдийн холбоо, «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тус хурлыг зохион байгуулагчид «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн 20 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг Мон­гол Улсын Их Хурал, Засгийн газар хариуцан шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

2009/10/05 - 16:40

Зээл олголт 70 хувиас давжээ

Монгол Улсын Засгийн Газар 2009 оныг үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгосонтой холбогдуулан аймаг бүрт хөрөнгө хуваарилж жижиг, дунд үйлдвэрийн сангаас бизнес эрхлэгчдийн төслийг шалгаруулж арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа билээ. Хэнтий аймгийн хувьд, өнөөдрийн байдлаар 40 орчим төсөлд 573.1 сая төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд энэ нь “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төвлөрүүлсэн 773 сая төгрөгийн хөрөнгөтэй харьцуулахад зээл олгох ажил 74 хувьтай байгаа юм.

Syndicate content