АНУ-ын эдийн засаг сэргэлт хурдацтай байна
АНУ-ын эдийн засгийн сэргэлт төсөөлж байснаас илүү хурдацтай илэрч байна гэж тус улсын Сангийн сайд Тимоти Геитнер мэдэгджээ. Тэрбээр мөн дэлхийн эдийн засгийн байдал ихээхэн сайжирч байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.
Хятад дэлхийг хямралаас гаргах уу?
Хятад улс валютын их нөөц, худалдааны үлэмжхэн ашиг, дэлхийд өргөн цараатай хөрөнгө оруулалттай учир дэлхийг эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жеффри Сакс мэдэгдэв.
Пол Кругман: Чөлөөт зах зээлд бүрэн итгэснээс намагт уначихаад байна
Дэлхийн эдийн засгийн хямрал нь эдийн засагч Пол Кургманыг олны танил болгосон гэж хэлж болно. Хямралын талаарх бүтээлээрээ тэрбээр 2008 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Саяхан Пол Кругманы "Дахин хямарсан нь буюу 2008 оны хямрал" ном нь уншигчдын гар дээр очлоо.
Газрын тосны үнэ дахин буурав
Уржигдрын байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ирэх хоёрдугаар сард нийлүүлэх "Light sweet" төрлийн нэг баррель газрын тосны үнэ 17 центээр буурч, 39.74 ам.доллараар борлогдсон байна.
ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхлэв
Хэдийгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ хурдацтай унаж байгаа ч энэ нь Монголд нөлөөлсөнгүй. Оросын нефть дэлхийн зах зээлийн үнээс өндөр, дээр нь гаалийн татвар, албан бус төлбөрүүд нэмэгдсээр Монголд ирдэг нь бензиний үнийг бууруулах боломжийг багасгаж байна.

