Барилгын компаниуд 20-30 хувийн хүүнд дөрлүүлжээ
Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) болон холбогдох газруудаас салбартаа тулгамдаад буй бэрхшээлийн талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсын барилгын салбарт хамгийн хүнд тусч байгаа. Орон сууцны борлуулалт зогсч, компаниудад зээлийн дарамт үүсээд байна. Иймд тус ассоциациас төрийн болон хувийн хэвшлийнхэн хамтарч хямралаас гарах арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэйг онцолсон юм.
Хөрөнгө оруулагчдыг таних боломж
Зэсийн үнэ эргээд 6,4 хувиар хоёрдахь өдрөө өсөж байна. Энэ өсөлтийг Конго улсын зэсийн төсөл цаашид дахин хүлээгдэхтэй холбон тайлбарлаж байна.
Тавантолгой аль эрт “нүүдлийн зам”-д гарчээ
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 8.8 сая тонн нүүрс олборлосны 3.2 сая тонныг экспортод гаргасан байх юм. Тэрхүү экспортыг зуун хувь Хятадад илгээсэн байдаг. Энэ нь мэдээж Тавантолгой болон манай нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт орших жижиг уурхайгаас хувийн хэвшлийнхний оролцоотойгоор гарсан нүүрсний хэмжээ юм.

