2009/09/29 - 22:32
AMD Vision Technology
Өнөөдрийн график болон интернэт технологийн хурдтай хөгжил ачаалал, хэмжээ ихтэй медиа өгөгдлүүд нь системийн төв процессороор зогсохгүй график карт, санах ой, хатуу диск гэх мэт компьютерийн бусад эд ангиудыг хүртэл дээрх хэрэгцээг хангахуйц түвшинд техникийн үзүүлэлттэй байхыг шаардах болсон нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээг хангахуйц хэмжээний чадалтай компьютерийг хэрэглэгч худалдан авахад ойлгомжтой болгох зорилгоор AMD нь AMD Vision хэмээх маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

