Дэлхийн Сонгодог Уран Зохиол 
2007/01/24 - 22:31

В.Обручев: Санниковын газар

Хад чулууг бүрхсэн зөөлөн шавар дээрх хөлийн мөр туршлагатай мөрдөгчдийн анхааралд өртжээ. Тэд яаран сандран буцаж ирээд цагаан хүмүүс дархан нуурын тэнд очсон байна, тэд нуурыг ширгээсэн байна гэж Амнундакт хэлжээ.
2007/01/24 - 21:27

В. Коллинз - Саран чулуу

Чулууг анх цулгуй бэлэглэсэн боловч олон талын авьяастай мистер Фрэнклин ухаан зарж, хэсэг мөнгөн утас ашиглан уран гараараа цагаан палаажин дээр нь энгэрийн зүү шиг тогтоожээ. Бүгд л очир алмазны лут том хэмжээ, өнгө үзэсгэлэнг шагшин гайхсан нь мэдээж.
2007/01/23 - 20:02

В. Коллинз - Саран чулуу

Фрэнклиний бодлоор бол тэр энэтхэгүүд алмазны хойноос мөшгөн хөөцөлдөж байгаа төдийгүй илбэ жатгадаа итгэдэг зэгсэн тэнэг улс ажээ. Жаал хүүгийн алган дээр бэх асгаад толгой дээгүүр нь хий дүрс тэмдэг зуран нүднээс далд буй хүн, юмсыг харуулна гэж итгэдэг ажээ.
2007/01/23 - 19:07

В.Обручев: Санниковын газар

Нуурын эрэг дээр нарийхан сургааган хашаа барьж эртнээс бэлдэнэ. Усны захад хоорондоо зугаад алхмын зайтай газраас хашааны хоёр ам эхлэх бөгөөд цаашаагаа нарийсан гудам болсноо тэлэн томорно. Нарийхан сургаагийг нугас завсраар нь багтахгүй эгнүүлэн газарт шууд шааж ийм хашаа барьдаг ажээ.
2007/01/21 - 17:15

В.Обручев: Санниковын газар

Урьд нь үзэж мэдсэн нуур, ангал цавын дэргэд үл саатан шууд явсаар үд дундын үед Мянган Утаат хөндийг өнгөрч ургамал өвстэй газрын бараа харж хөл тавимагц онкилонуудын царай урьдынх шигээ хөгжилтэй эелдэг болж засарлаа.
Syndicate content