3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
Seagate компани корпоратив зах зээлд зориулагдсан 3 ТБ-ийн багтаамжтай SAS интерфэйс бүхий хатуу диск гаргахаар зэхэж байгаатай холбогдон персональ компьютер үүсэх үеэс уламжилж ирсэн зарим хуучин техник хязгаарлалтыг арилгах шаардлагатай болж байна.
AMD Vision Technology
Өнөөдрийн график болон интернэт технологийн хурдтай хөгжил ачаалал, хэмжээ ихтэй медиа өгөгдлүүд нь системийн төв процессороор зогсохгүй график карт, санах ой, хатуу диск гэх мэт компьютерийн бусад эд ангиудыг хүртэл дээрх хэрэгцээг хангахуйц түвшинд техникийн үзүүлэлттэй байхыг шаардах болсон нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээг хангахуйц хэмжээний чадалтай компьютерийг хэрэглэгч худалдан авахад ойлгомжтой болгох зорилгоор AMD нь AMD Vision хэмээх маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.
Хамгийн нимгэн зөөврийн компьютер бүтээжээ
Компьютер үйлдвэрлэгч «Dell» компани дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютер бүтээсэн гэдгээ мэдэгджээ.
"Боинг 737" нислэгийн зурвасаасаа гарчээ
Уржигдар орой Америкийн Денвер хотод "Continental Airlines" компанийн онгоц хөөрөх гэж байгаад нислэгийн зурвасаас гарч шатсан байна.
Авсаархан атомын цахилгаан станц худалдаанд гарлаа
Саяхан Америкийн технологи дамжуулалтын холбооны лабораторийн консерциум технологийн хөгжилд гарамгай амжилт гаргасных нь төлөө "Hyperion Power Generation" компанийг шагнажээ. Гарамгай ололт гэж хүлээн зөвшөөрөгдсөн "Hyperion Power Module" нь бараг өрхийн хэрэглээний гэмээр авсаархан цөмийн реактор юм. Энэхүү атомын цахилгаан станц нь ядуувтар баяжуулсан уранаар тэжээгддэг ер бусын авсаархан төхөөрөмж бөгөөд хэт том бус аж.

