Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
Токио хотын Тачикава дүүрэгт Эртний Гэсэр туужийн сэдвээр бүтээсэн “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Уг номыг Японы зохиолч Нонака Кэйко бичиж, зургийг нь манай нэрт зураач С.Төрбурам зуржээ.
Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
Хархорум хотыг өнөөгийн аргын тооллын 1220-1221 онд эзэн Чингэсийн хүсэл зоригоор суурийг нь тавьсан гэх бөлгөө. Их хааны орыг нь залгасан гутгаар хүү Өгөөдэйн үед буюу 1235 оноос энэ хотыг орчин үеийн ойлголтод ч нийцэхээр жинхэнэ "метрополитэн" болгон цогцлоон барилгажуулж эхэлсэн түүхтэй юм. Энэ л үеэс эхлэн Хархорум хотыг тойруулан хэрмээр хүрээлж, дотор нь Хааны Ордон болоод гудамж талбай бусад барилга зэргийг барьж эхэлсэн ажээ.
Илхаадын зоосон дээрх монгол бичээс
Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.
Миний Их Монгол Үзэл
Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ?
Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
Монгол нутагт төр ёс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс монгол угсаатан газар, ус, агаарын тодорхой орон зайд оршин, Монгол хэмээх хүй элэгний харилцаа, эх орон нэгтнүүдийн нийтлэг нэгдлэгийг бий болгож иржээ. Ийм учраас Монгол эх орон хаанаас эхэлдэг вэ? хэмээх асуултанд хэн бүхэн унасан газар, амьсгалсан агаар, угаасан уснаас эхэлдэг хэмээн хариулна.

