2007/11/01 - 12:39
Төр, шашин хоёрыг тусгаарлалаа
Одоогоос 86 жилийн өмнө шашин, төрийг тусгаарлах нэгэн чухал албан бичгийг гаргасан байна. Түүхэнд үүнийг “Тангаргийн бичиг” хэмээн нэрлэжээ.
2007/10/25 - 14:14
Чингисийн онгоныг олсон уу
“Тэнгэр угсаа” нийгэмлэг Чингисийн онгон олдсон гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан. Харин ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд өчигдөр Чингисийн онгоныг олсон гэдэг нь эртэдсэн мэдэгдэл хэмээн залруулав.
2007/09/07 - 11:50
Зүүн хойд Ази, Сибирийн бөөгийн соёлыг дэлгэв
“Өвөг дээдсийн сүнс хэнгэргийн аялгуунд” нэртэй бөөгийн эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд тавигдаж түүх, соёл сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Эрхүү мужийн орон нутгийг судлах музейн үнэт үзмэр Зүүн хойд Азийн болон Сибирийн ард түмний бөөгийн соёлын хэрэгслийн цуглуулгыг ийн дэлгэжээ.
2007/09/07 - 11:21
Манжийн үеийн Монголын түүхийг шинээр судлахаар болов
Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрын хоорондын зөрчлийг олон эрдэмтэн янз бүрийн байдлаар тайлбарласан байдаг ч профессор Л.Хүрэлбаатарын “Өндөр гэгээн ба Галдан бошигт” илтгэлд “Тэр хоёрын зөрчил нь зөвхөн хоёр монгол хүний хооронд биш. Энэ бол Түвдийн далай лам нэг талаас оролцсон, шашин, үзэл суртлын том зөрчил байсан” гэдэг шинэ баримт гаргаж иржээ.
2007/09/05 - 13:39
Монгол орны тухай иж бүрэн мэдээллийг Туркт түгээнэ
Өнгөрсөн жил Анкарад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээхэд туркууд тийш хошуурсан. Маш сонирхолтой мэдээлэл түгээсэн тэр үзэсгэлэнг бид ч бас үзсэн. Ер нь Монголыг баруунд их сонирхож байна. Тэр утгаараа барууны сэтгүүлчид Монголын талаар их бичих болсон.

