2007/09/03 - 13:14
Өвөр Монгол
XX зууны эхээр Монгол даяар өрнөсөн харийн дарангуйлагчдаас эх орноо чөлөөлөх хөдөлгөөн гадаад , дотоод Монгол гэсэн хоёр хэсэгт хуваагдахад багагүй нөлөөлсөн хэмээн түүхчид бичсэн байдаг. XX зууны эхээр дотоод монголчууд Богд хаанд Монголыг нэгтгэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүний хариуд Богд хаан дотоод Монголыг чөлөөлөхийн тулд цэргээ илгээж байжээ. Харамсалтай нь, 1915 онд Хиагтад болсон Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр Монголыг нэгтгэхийг хүлээж авсангүй. Ийнхүү дотоод, гадаад хоёр Монголыг нэг болгох гэсэн бас нэгэн оролдлого бүтэлгүйтэж дотоод Монгол Хятадын нэгэн хэсэг болжээ.
2007/09/02 - 16:06
Монгол газрын баясгалан
Галт зэвсэг үүссэнээс хойш морьд, нум зэрэг нь арын эгнээнд орж дайн тулааны хэрэгсэл байхаа болин спорт, зугаа цэнгээний зүйлс рүү шилжжээ. 13-р зууны үед зохиогдсон "Монголын нууц товчоо"-нд олон асуудлыг эрчүүд бөх барилдах журмаар шийдэж байсныг өгүүлдэг. Тухайлбал тал нутгийн үзэл санааны удирдагч төдийгүй "тэнгэрийн орчуулагч" болох бөө нартай зарим нэг асуудлаа шийдэхийн тулд Чингис хаан бөх барилдуулж байсан. Дээрх сурвалжид өгүүлснээр Чингист таагүй хандаж саад тотгор учруулж байсан нэгэн бөөтэй дүү Хасар нь барилдаж, ууцыг нь хугалан хөнөөж байсан аж.
2007/08/31 - 14:30
Лусын эгшиглэн
...Намар цагаар, амар сайхан цагаар Тэрхийн цагаан нуурын хөвөөнд аяны цулбуур хумиж дөрөө мултлав. Салхигүй, анир гүмийн дунд гялалзан долгилох эгшиглэнт их уснаас нь алгаараа утган магнайдаа адислав. Шанагаар бус, аягаар бус, алгаараа утган. Төмөр хоолой дамжаагүй, амтлаагүй, ер юу ч хольж хачирлаагүй энэ ариун дагшин усыг чухам юутай зүйрлэж болном бэ. Юутай.
2007/08/29 - 12:36
Өвсний гэгээ шивнэх нүүдэлчдийн намар
Архангай нутагт үзэж харах юм бишгүй бий. Ерөөс XX зууны Монголын шилдэг туурвил “Тунгалаг тамир” романаас уншиж хүртсэн тэр л гайхам тунгалаг орон зай тохиох ажгуу. Тунгалаг тамирын Эрдэнэ мэт Тайхар чулуунаа бэдрэн хүрвээс газраас ургасан аварга том чулуунаа цаг цагийн хүмүүний зурж үлдээсэн дүрсгүйтлийг уншиж тайлах үүрэг тохоогдоно. 150 гаруй янз бүрийн бичээс байдгаас 70 орчмыг нь худам монгол бичгээр бичиж үлдээсэн байдаг. Тэдгээр үй олон бичээсийн хагас хугасыг шинжихэд XҮ-XҮII зууны Монголын төрийн зүтгэлтэн Ойрадын Хуухай даюу, халхын Цогт хун тайжийн нэрс уншигддаг болохыг судлаачид тэмдэглэжээ.
2007/08/27 - 12:32
Нэр нь тодроогүй баатарлаг үйлстнүүд
Хамар давааны хяр дээр мориноос буугаад дурандаж байтал Сэмжидсүрэнгийн хонгор халзан морь чихээ сортолзуулав. Морь юу харав гэж бодоод дахин дурандахад нэг явган хүн таван км орчим зайд хил нэвтрэн харгана дунд мөлхсөөр жижиг жалганд оров. Ойролцоо явсан цэргээ дохиогоор дуудаж ирүүлээд учрыг ойлгуулаад амьд барихаар шийдвэрлэж ойртож очоод хамт явсан цэрэгтээ морио бариулаад нөгөө этгээд орсон жалга руу өнгийн харвал дах нөмөрсөн хүн унтаж байгаа бололтой. Сэмжидсүрэн ухасхийн үсрээд дараад автал нөгөө этгээд өчих мэхээр Сэмжидсүрэнгийн дээр гараад ирэв. Сэмжидсүрэн хариу мэхээр салтаа өөд нь өшиглөж, дээр нь гарч багалзуурыг нь шахан толгойд нь гар буугаа тулгаж бууж өг, биедээ авч яваа бүх зүйлээ гаргаж өг гэхэд эсэргүүцэх гэсэн боловч толгойд нь буу тулгасан тул бууж өгье, амь өршөө гэж монголоор ярив.

