2008/04/25 - 12:09
Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал
Монгол эрэгтэйн идеал нь юу вэ? гэсэн асуултад гүндүүгүй, томоотой, хээгүй гэж хариулахыг сонслоо. Тодруулбал баргийн юмыг тоодоггүй, цаг барьдаггүй, тэнэгдүү гэсэн ойлголт бууж байх шиг.
2008/04/25 - 09:16
Хайран ч цаг хугацаа
Таван толгой, Оюу толгойн ашигт малтмалын ордуудыг ашиглах, чулуун нүүрснээс шингэн түлш гаргах технологи бүхий үйлдвэр барих, “Атрын III дугаар аян эхлүүлэх тухай санаачилгуудыг дараагийн сонгуульд ялагч нам, томилогдох Ерөнхий сайдыг хүлээхгүйгээр нааштайгаар шийдвээс энэ парламент түүхэн үүргээ нэр төртэй биелүүлж, парламентчид тойрог, тойрогтоо нүүр бардам, хэлэх үгтэй очих болно гэдэг нь хүн болгонд ойлгомжтой байна шүү дээ.
2008/03/19 - 13:15
Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд
Нөхөр маань 2008 оны 1-р сарын
6-нд Air China OM 856 онгоцоор 11.45 минутад Улаанбаатар-Бээжингийн
чиглэлд ниссэн. Бээжингийн олон улсын нисэх буудалд буусны дараа
тодорхой бус шалтгаанаар БНХАУ-д саатуулагдаад одоог хүртэл ямарч
холбоо барих боломжгүй байгаа бөгөөд Хятадын талаас ямарч мэдээлэл
өгөхгүй байна.
2008/02/27 - 08:36
Далай ээж дахин цаазын тавцанд ирлээ
1963 онд Оросын геологичид Хөвсгөл дэх фосфоритын орд газрыг анх олж тогтоосон гэдэг. Үүнээс хойш 20 гаруй жилийн дараа Хөвсгөл далайн ойролцоо орших Бүрэнхааны фосфоритын ордыг ухаж ашиглах санал гарч, бүр ажил эхлэх дээрээ тулжээ.
2008/02/22 - 10:03
Манай улсад үслэг ангийн аж ахуй хөгжих боломжтой юу?
Шуудхан хэлэхэд хөгжиж байсан, цаашид ч хөгжих боломжтой. Бидний нэрлэж заншсанаар социализмын үед 1960-аад оны эхээр Төрхурахын үслэг ангийн аж ахуй нь (усны булга, мөнгөн сорт хар үнэг), Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг болох Баянголын аманд Намгийн минж үржүүлэх туршлагын ферм, ихэнх сургууль, нэгдэл, ТАА, Сангийн аж ахуйнууд молтогчин туулай үржүүлдэг байсан.

